Маалингийн гурилан котлет хийх бэлдэц /хүрэн манжинтай/ 250гр 1/10

6,700₮
Бүтээгдэхүүний код:37005513
Хүргэлттэй

Маалингийн гурил ба үр: Маалингийн гурил нь ургамалын уураг, хүнсний ширхэглэг, ханаагүй тосны хүчил Омега-3,6,9-ийг байгалийн байдлаар нь агуулж байдаг эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.  хоол боловсруулах эрхтэн тогтолцооны системийн үйл ажиллагаа сайжирч, шингээгүй хүнс болон илүүдэл тосны үлдэгдэл биеэс гадагшилж, биеийн ерөнхий дархлаа нэмэгдэн, хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой болдог.

Улаан буудайн соёолж бүхий бүрэгч: Е аминдэм болон кальци, фосфор, магни, төмөр зэрэг эрдэс бодисоор  баялаг тул бие махбодийн дархлааг маш сайн нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг тогтворжуулан, тархи зүрхний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй.

Цагаан будааны гурил: Цагаан будааны гурил нь цавуулаг байхгүй, амин дэм, эрдэс бодисоор баялаг тул цээж хорсох, өтгөн хатах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах үйлдэлтэй.

Шар буурцагны уураг: Шар буурцагнаас гарган авсан уураг нь бараг өөх тос, нүүрс усгүй байдаг тул цусан дахь холестерины агууламжинд сайн нөлөө үзүүлнэ. Мөн бамбай булчирхайн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг.

Хүрэн манжин: Манган, кобальт, төмөр зэрэг эрдсүүд болон C, B1, B2, B9, PP,P аминдэмүүд агуулагддаг. Эдгээрийн тусламжтайгаар судас хатуурах, цусны даралт ихсэх, пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс тус тус урьдчилан сэргийлэх, өтгөн хаталтын эсрэг  үр дүнгээ өгдөг.

Хэрэглэх арга: Саванд ногоон ууттай нунтаг хольц дээр / улаан буудайн соёолжийн гурил болон уургаар баяжуулсан маалингийн гурил/  цагаан уутанд байгаа / маалингийн гурилтай хатаасан ногоо/ хольцыг хамтад нь хийнэ. Дээрээс нь 30-35 хэмийн халуунтай  500мл халуун ус хийн, уусмалаа нэгэн жигд өтгөн зуурна. Өөрийн амталгаагаар давс, амтлагч  нэмж  хийж болно. Зуурсан гурилаа 20 минут тавьж амраан, саарал уутанд байгаа маалингын үртэй улаан буудайн соёолжийн гурил бүхий бүрэгчийг ашиглан  1,5см-ээс өндөргүй котлетыг хийнэ. Ургамлын тосоор тосолсон хайруулын тавган дээр юм уу 180 хэмд  халаасан шарах шүүгээнд  20-25 минут шарж болгоно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл