Улаан буудайны соёолжийн кашийг зэтгэнээр баяжуулан бэлтгэхдээ В1, В2,В6, В9, РР аминдэмүүдийг нэмж өгсөн байна. Энэ нь агшин зуурт бэлэн болох хуурай бэлэн хоол юм. Кашийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох улаан буудайн соёолж нь Е аминдэм болон кальци, фосфор, магни, төмөр зэрэг эрдэс бодисоор баялаг тул бие махбодийн дархлааг маш сайн нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг тогтворжуулан, тархи зүрхний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй. Түүнийг баяжуулж байгаа зэтгэнэ жимс венийн болон артерийн судасны ханыг бэхжүүлдэг тул зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулан холестерины түвшинг хянахад туслана. Хүний биед хэрэгтэй бүхий л аминдэмүүд В бүлгийн аминдэмүүдэд агуулагддаг. В1 нь дархлааны системийг бэхжүүлж, эрч хүчийг нэмэгдүүлнэ. B2 нь стресс бухимдалыг тайлна. B6 нь тархины үйл ажиллагааг сайжруулан, зүрхний шигдээс, мартах өвчний эрсдэлийг бууруулна. B9 нь / фолийн хүчил / эд эсийн нөхөн төлжилтийг хурдасгадаг ялангуяа ураг эрүүл өсч торниход чухал нөлөө үзүүлнэ. PP нь хялгасан судасны ханыг бэхжүүлнэ. Хэрэглэх арга: Нэг уут кашаа аяганд хийн 80-120мл халуун ус, сүү, эсвэл шөл хийн сайтар хутган, 7-10 минут болоход бэлэн болно.