Жимс ,жимсгэнэ ,зарим ургамалын цэцэг,үр,зөгийн баланд чихэрлэг амтыг үүсгэдэг байгалийн гаралтай нүүрс усыг фруктоз гэнэ. Энэ нь сахар орлуулагч бөгөөд сахарозоос даруй 1,7 дахин чихэрлэг аж. Фруктоз нь цусан дахь сахарын хэмжээнд төдийлөн нөлөөлдөггүй тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой.