Цусны улаан эсийн гемоглобин хэмээх уургийн бүтцэд хүний биед агуулагдах нийт төмрийн 70% нь агуулагдаж байдаг. Төмөр дутагдахад цус багадалт үүсч улмаар эд эрхтний хүчилтөрөгчийн дутагдал үүсдэг. Төмөр болон С аминдэмээр баяжуулсан энэхүү үрлийг төмрийн дутагдалд орохоос сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Хүүхдэд цус төлжих үйл явцыг нэмэгдүүлж, дархлааг бэхжүүлдэг. Уг үрэлд нөөшлөгч болон хортой бодис агуулагдаагүй болно. Хэрэглэх арга: Өдөрт 3-7 настай хүүхдэд 7ш, харин 7-оос дээш насны хүүхдэд 10 ширхэгийг өгнө. Нэг удаагийн цогц эмчилгээ 1 сар үргэлжилнэ.