Давс бол натрийн үндсэн эх үүсвэр бөгөөд хүний биед хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай эрдэс бодис юм. Натрын илүүдэл нь биед усны хуримтлал болох хаванг үүсгэж зүрх, бөөрний үйл ажиллагаанд ачаалал өгдөг. Харин энэхүү давсны NaCl-ийн 32%-ийг магни болон калигаар орлуулж, дээр нь иодоор баяжуулсан байна. Энэхүү давсыг хэрэглэсэнээр илүүдэл натрийн хэрэглээг бууруулж, хүний биеийг шаардлагатай хэмжээний иодоор бүрэн хангаж өгнө.
Kали нь зүрх, мэдрэл, булчингийн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгох, илүүдэл шингэнийг биеэс зайлуулах, цусны даралтыг хэвийн болгоход шаардлагатай байдаг.
Магни нь эсийн хэвийн үйл ажиллагаанд судасны лугшилтын хэмнэлийг хадгалахад чухал үүрэгтэйн дээр мэдрэлийн импульс, булчингийн агшилтын зохицуулалтанд оролцдог.
Йод нь бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа, хүүхдийн сэтгэцийн хөгжилд зайлшнүй шаардлагатай хүний хоол тэжээлийн чухал элемент юм.
Энэхүү санал болгож буй давсны хэрэглээ нь өдөрт 5гр / нэг хоолны халбага / -аас ихгүй байх бөгөөд насанд хүрсэн хүний бие махбодын өдөр тутмын хэрэгцээт натри, йод, калигийн 30%, магнигийн 6%-ийг бүрэн хангана.